АН-аас УИХ-д нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан горилогсдын жагсаалтыг эдийн засагч Х.Ганхуяг зарласан. Нийт 180 хүн 100 сая төгрөгөө тушааснаас 76 нь нэр дэвших эрхээ авах юм. Энэ удаа нэр дэвшихээр горилогчдын жагсаалтад орсон ч авилга, албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа горилогчдын хэн нь хэн бэ? гэдгийг танилцуулья.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх хэрэгт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн энэ оны дөрөвдүгээр сарын эхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг бараг бүтэн жил шалгаж, бүрдүүлсэн 150 орчим хавтаст материалтай шүүгч нар танилцаж буй билээ. Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм. Эдгээр холбогдогчдоос нэлээд хэд нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан гэх горилогчдын жагсаалтад багтаад байгаа юм.
Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшихээр горилогч УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн
сайд асан Д.Эрдэнэбат
2014-2016 оны Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газарт Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбатыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр бэлтгэн Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцүүлэн давуу байдал бусдад олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж буй юм билээ.
Архангай аймагт горилогч Сангийн сайд асан Б.Болор.
Түүнийг Сангийн сайд байхдаа Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарт холбогдох хэрэгт өнгөрсөн оны 04 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл Б.Болорт холбогдох үйлдэл нь хэрхсэн нь тодорхойгүй. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төмрийн хүдрийн үүц болох Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн орд чиглэлд буюу төмөр замын “Хандгайт” өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй холбоотойгоор шалгагдаж байгаа. “Кью Эс Си” ХХК нь өөрийн хамаарал бүхий “Монголиан рейлвэй корпорэйшн” компаниар бариулахаар гэрээ баталж, 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авч барьсан. Улмаар дээрх чиглэлийн замыг “Монголын төмөрзам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан байдаг. Төмөр замын концессын энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэж мэдээлж байсан ч хэрхсэн нь тодорхойгүй намдсан.
Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр горилогч ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон:
Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчит хэд хэдэн компанийг өөрийн болгосон “Сахал” хэмээх Должингийн Эрдэнэбилэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцаа, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг гэмт хэрэг үйлдэх замаар өөрийн эзэмшилд авч, ашиг олох зорилгоор О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нартай урьдчилан нэгдэж, гэмт бүлэг байгуулсан гэж буруутгаж буй.
О.Орхоны хувьд 1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004-2005 онд "Трий Тигерс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөх хийж явсан. Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байхдаа Н.Алтанхуягийн Засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлд Чингис бондыг арилжаалах үйл явцад зөвлөх, андройдероор оролцсон.
Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилснаар Монгол Улсын Эрдэнэт үйлдвэр 100 хувь хувийн компанийн мэдэлд шилжсэн төдийгүй “Монголросцветмэт” үйлдвэр болон түүний эзэмшилд байсан Асгатын стратегийн орд тэргүүтэй ашигт малтмалын лицензүүд мөн 100 хувь “сахал” Эрдэнэбилэг гэх хүний мэдлийн хувийн компанийн 100 хувийн мэдэлд шилжсэн юм. Тухайлбал:
“Монголросцветмет” компанийн лицензүүд:
“Эрдэнэт үйлдвэр” компанийн лицензүүд:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна