УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэж байна


УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д гишүүнээр элсэхээр болжээ.  Тэрбээр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны 12:00 цагт Ардчилсан Намын байранд үнэмлэхээ гардаж авах аж.

Тэрбээр энэ сарын 20-ны өдөр МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ.  Тэрбээр энэ үеэр" Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" хэмээсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна