Гэр хорооллын иргэдийг паартай байшин, паалантай жорлонтой болгоно хэмээн хулхидаж, өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа "Баатар" Э.Бат-Үүл хэд хоногийн өмнө "Би нэр дэвшихгүй, надад нэр дэвших сонирхол алга. энэ талаар удаа дараа хэлж байна. Одоо залуучууд явах цаг болсон" хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тэрбээр өнөөдөр бие дааж нэр дэвшихээр Сонгуулийн Ерөнхий хороонд хүсэлтээ өгчээ. Ингэхдээ тэрбээр "З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэр газар нь очиж, бие дааж нэр дэвшинэ. Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд ийм сонголт хийж байна. Ардчиллын эсрэг тэмцэж буй хүн бүртэй тэмцэх ёстой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна