Танилц: УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших 208 иргэн


Үндэсний аудитын газраас мэдээлэл хийж, УИХ-ын сонгуульд  бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч дууссанаа өчигдөр мэдэгдлээ. Ингэхдээ ҮАГ-ын орлогч дарга  О.Тэнгис “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд бие даагчийг нэр бүртгэх заалт байдаг. Бие даан нэр дэвшихдээ Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөрөө хянуулсан байх ёстой. Энэ жилийн сонгуульд 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авлаа. Коронавирус гарсантай холбоотой улс, орон нутгийн автозамын хөдөлгөөнийг хязгаарласан. Тиймээс онцгой нөхцөл байдал гэж үзэн орон нутгийн бие даагч нар материалаа цахимаар ирүүлсэн. Орон нутгаас нийт 10 гаруй бие даагч материалаа ирүүлсэн. Тэд  зам нээгдсэн үед мөрийн хөтөлбөрөө эх хувиар нь авчирах ёстой” хэмээн онцолж байсан. Тэгвэл дээрх 208 иргэний мэдээлэл ил болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна