"Буйдан" Ц.Элбэгдорж


Энэ сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүрийн нислэгээр эх орондоо ирсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт тусгаарлалтаас гарсан.  Тэрбээр КОВИД 19-өөс сэргийлэх зорилгоор хилийн чанадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах журмын дагуу Баянгол дүүрэг дэх Toyoko Inn- зочид буудалд тусгаарлагдсан юм. Өдгөө гэрийн хяналтад байгаа тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бичсэн нэгэн жиргээнээсээ болж цахим хэрэглэгчдээс “БУЙДАН”  хэмээх цол хүртжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн үед цахимд нэлээд нээлттэй байх болсон. Өрнөж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлж, зарим эсэргүүцэгчидтэйгээ ширүүхэн үзэлцэж буй.

Амралтын өдрүүдийн “хит” сэдэв нь мэдээж “Voice of Mongolia”. Олон үзэгчдийг байлдан дагуулж буй уг нэвтрүүлгийн талаар "Voice of Монгол" үзэж сууна. Оюун баясаж, жаргал эдэлж байна. Үг хүчтэй бол үндэстэн хүчтэй гэж. Mongolia биш Монгол гэж уухайлж байя гэх уриалгыг олон хүн дэмжсэн. "Ямар ч гэсэн" гэдэг үгээр баяр хүргэх, саналаа эхлэж илэрхийлэх нь жаахан тийм мэт. Манай дөрвөн coach мундаг шүү” хэмээн жиргэхдээ  coach /дасгалжуулагч/ гэх үгийг couch /буйдан/ хэмээн андуурч бичжээ.
Хэдийгээр алдаагаа гялс зассан ч гярхай цахимчид ийн "баримтжуулж" авсан байна. Ц.Элбэгдоржийн анкетад Харвардын их сургууль төгссөн гэх үг тодоос тод бичигдсэн байдаг. Гэвч энэ жиргээнээс нь болж дэлхийн шилдэг их сургуулийг төгссөн гэдэгт нь олон хүн эргэлзэж байдаг шүү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна