Д.Сосорбарам: Хүмүүсийг толгой дараалан хянгардах гэж байгаа хүн нь З.Энхболд


Ардчилсан намын нөлөө бүхий хүмүүс болох Э.Бат-Үүл, С.Баярцогт, жүжигчин Д.Сосорбарам нар “Парламент” ТВ-ийн “Сэдвийн гүнд” нэвтрүүлэгт орж, З.Энхболдыг багагүй шүүмжилжээ.

Тухайлбал энэ үеэр ардчиллын анхдагчдын нэг, жүжигчин Д.Сосорбарам “Монгол улсын шүүх өнөөдөр ҮАБЗ-ийн дохион дор ажиллаж байгаа. З.Энхболд өөрөө  шүүхэд дуудагдах ёстой.  Өөрийнхөө шүүхэд өөрөө очих цаг болсон. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд АН-д очоод зөвлөхөөр ажиллаж байгаа.

Саяхан АН-аас мэдэгдэл хийсэн байсан. “Ардын намынхан хүмүүсийг хэлмэгдүүлж байна” гэсэн байна лээ. Үгүй, хүмүүсийг толгойн дараалан хянгардах гэж  байгаа хүн бол З.Энхболд, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр гэж би харж байгаа. Болдбаатар гэж нэг ерөнхий шүүгч бий. Тэр хүн бүх хэргийг шийддэг болчихсон. З.Энхболдын томилсон шүүгч юм билээ” хэмээн ярьсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна