Хоёр Солонгосын цэрэггүй бүсэд гал нээжээ


БНАСАУ-аас гал нээж, цэрэггүй бүс дэх БНСУ-ын хамгаалалтын постыг оносны улмаас БНСУ анхааруулга болгон хариу гал нээлээ гэж БНСУ-ын Штабын дарга нарын хорооноос мэдээллээ.

"БНАСАУ-ын талаас санаандгүй гал нээсэн бололтой" гэж БНСУ-ын холбогдох албаны төлөөлөгч мэдээлжээ.

"Сум Чеорвон тойрог дахь хамгаалалтын постыг өглөөний 7:41 минутын орчимд оносон. Хэн нэгэн хүний амь нас эрсдээгүй бөгөөд БНСУ-ын байгууламж сүйдээгүй" гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ. Уг явдлын дараа БНСУ-ын талаас анхааруулга болгон гал нээжээ.

БНСУ хоёр Солонгосын холбооны шугамаар БНАСАУ-ын талд 9:35 минутад мэдэгдэл хүргүүлж, тайлбар хүсжээ. БНАСАУ одоогийн байдлаар ямар нэгэн хариу өгөөгүй байна.

"Бид нөхцөл байдлын талаар тодруулж, ийм хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна” гэж Штабын дарга нарын хороо мэдээлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна