Завхан аймаг 3 мандаттай. Үндэсний аудитын газраас тус аймгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 401 сая төгрөг гэж баталж өгсөн.
Завхан аймагт АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Л.Нарантуяа, ХААН, Төрийн банкны гэх тодотголтой Д.Батсайхан нар тус бүр 100 сая төгрөгөө урьдчилан төлсөн.
С.Эрдэнэд нийтдээ 300 сая төгрөг төлсөн эдгээр горилогчид 5 сарын 10-наас өмнө тус бүр сонгуулийн зардал болох 401 сая төгрөгөө төлнө. Нэр дэвшигчид тус бүртээ 501 сая төгрөг буюу нийтдээ 1 тэрбум 503 сая төгрөг төлснөөр тэд УИХ-ын сонгуульд АН-аас Завхан аймагт нэр дэвших эрхээ авах юм. Эдгээр 3 нэр дэвшигч хэн нь хэн бэ?
1. Я.Санжмятав. Завхан аймгийн Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод буй Я.Санжмятав 2013 онд Хөдөлмөрийн сайд байхдаа ЖДҮ-ийг хөгжүүлэхээс сангаас 9-н ААН-д 7.9 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар олгосон. Том охиныхоо нөхөр Тогтохбаярын нэр дээр байх “Өгөөдэйн зам” ХХК-д Улиастай-Тосонцэнгэлийн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх тендерийг авч өгсөн. Өгөөдэйн зам” ХХК нь 2015 онд уг замыг тавих нэрээр Хөгжлийн банкнаас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол 2016 онд 15 тэрбумыг авсан байх юм. Энэ гүйлгээ Хөгжлийн банкнаас тухайн цаг үедээ гарсан ч харин зам нь байхгүй. Уулын хүнд нөхцөлтэй, хэцүү хатуу байна гэх шалтаг шалтгаан хэлсээр замын ажлыг орхисон гэх мэт асар их хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал бий.
2. УИХ-ын гишүүн З.Нарантуяа. Хууль тогтоочид хууль бус зүйл их хийдэг. Гэтэл З.Нарантуяа бүүр хууль хулгайлж байв. УИХ-ын гишүүн Л.Болорчулуун “З.Нарантуяа нарын гишүүний өргөн барьсан хууль нь хууль бус. Малын хулгайтай тэмцэх асуудлаар орон нутгаас сонгогдсон 24 гишүүн санал нэгдэж гарын үсэг зураад чуулган эхлэхээр өргөн барихаар товлосон байсан. 24 гишүүний нэг нь Л.Нарантуяа гишүүн. Гэтэл З.Нарантуяа гишүүн хуулийн төслийг өөрийнхөө бланкан дээр болгод өргөн барьсан байна. З.Нарантуяа гишүүн хоёулханаа өргөн баръя гэхээр нь “Орон нутгаас сонсогдсон олон гишүүний санал орсон” гэж хэлж байсан. Яагаад хууль бус гэхээр миний бичсэн хуулийн төслийн үндэслэл шаардлагыг хувилаад өөрийнхөө бланкан дээр хэвлэчихсэн байгаа юм. Мөн миний нэр дээр ирсэн ЗГ санал дүгнэлтийг хувилаад өгчихсөн. Төслийг хэлэлцүүлгийн тойм, санал асуулга гээд бүгдийг нь хувилаад өргөн барьжээ. З.Нарантуяа гишүүнийг ийм ёс суртахуунгүй зүйл хийсэнд харамсаж байна” хэмээн мэдэгдэж байв. Түүний хувийн компани болох “Парита энд Партнерс” ХХК АН засаг барьж байх үед гудамж төслөөс их хэмжээний мөнгө авсан гэдэг баримт бий. Түүнийг Төрийн банкны захирлаар ажиллаж байх үед АН-ын олон бизнесменүүд их хэмжээний заал авч, эргэж төлөхгүй бултсан гэдэг мэдээлэл ч бас байна.
3. Д.Батсайхан. Бас л банкируудын нэг. Өмнө нь Завхан аймагт тооцооны төвд ажиллаж байсан энэ залууг Хаан банкны нэгэн гүйцэтгэх захирал эмэгтэй банкиндаа авчирч, дэд захирал хүртэл том албанд зүтгүүлсэн. Гэвч тэр өнөөх эмэгтэйг шахаж гаргасан. Д.Батсайханд шахагдсан банкер эмэгтэй Төрийн банкны захирлаар ирэхэд бас л түүнээс ажлыг нь авч чадсан. Ерөнхийдөө бол муу банкир. Гэхдээ маш сайн хор найруулдаг. Тэрээр 2013-2015 ТӨРИЙН БАНК-ны Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Энэ үед их хэмжээний мөнгө мөн л улс төрчдөд зээл хэлбэрээр очиж, найдваргүй гэсэн нэрээр алга болж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна