Бие даан нэр дэвшихээ зарласан АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаагийн сонголт ардчиллын 30 жилийн түүхэнд болж байгаагүй хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Намдаа гомдох, намын даргатайгаа үзэл бодол таарахгүй байх тохиолдолд АН-ынханд олон л гарсан. Гэхдээ арай ч бүхэл бүтэн намын дэд даргынхаа албыг хашиж байхдаа нэр дэвших тойроггүй үлдэж, бие даан нэр дэвшиж намынхантайгаа өрсөлдөн санал хувааж байсан тохиолдол өнгөрсөн 7 сонгуулийн түүхэнд гарч байгаагүй билээ. Энэ Ялангуяа 2020 оны сонгуулийн хувьд хамгийн олон буюу 208 бие даагч нэр дэвшсэний дотор АН-ын лидерүүд орсон нь содон туссан. АН-ын тэр тусмаа даргынх нь нэр хүнд өрсөлдөгч МАН-ынхаас хэд дахин доогуур шалдаа унаж байсан нь ховор. Гэтэл өнөөдөр С.Эрдэнэ намын даргын рейтингээрээ АН-ын нэр хүндийг доош чангааж, лидер гэж хэлж болохоор хэд хэдэн хүнийг бие даан нэр дэвшихэд хүргэсэн бололтой. Тэр тусмаа С.Эрдэнийн дэд дарга нь бие даасан нь нэгдүгээрт, намын даргынхаа горилогчдоос татаж буй их мөнгөний босго буюу 100 саяын дэнчинг эсэргүүцсэн эсвэл эрх мэдэлд хүрч УИХ-ын гишүүн болохын төлөө амиа бодон намаа хөсөр хаян зугатасан гэсэн 2 шалтгаантай хэмээн ажиглагчид үзэж байна. Аль нь ч байсан АН-ын дэд дарга, лидер аснуудын хувьд ийм сонголт хийсэн нь намаасаа урвасан, журмын нөхдөө хөсөр хаясан үйлдэл юм. Харамсалтай нь АН-ын дарга болон гишүүд нь өнөөдрийг хүртэл бие даагч Дэд дарга нартаа улс төрийн эсвэл ёс зүйн хариуцлага хүлээлгэлгүй нам жим байгаа нь АН удирдлагагүй болсныг харуулаад байна. Ганц Б.Дэлгэрмаа ч биш АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, ардчиллын 30 жилийн “Улсын баатар” Э.Бат-Үүл нарт ч энэ бас хамаатай юм. Тэд үнэхээр УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдвөл АН-ынхаа эсрэг өрсөлдсөн хэрэг бөгөөд учир нь сонгогчид Б.Дэлгэрмаа, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл гэх хувь хүнд нь биш 30 жилийн турш ардчиллын буянаар олж авсан нэр хүндийх нь төлөө саналаа өгөх нь үнэн билээ. Мөн нөгөө талаас С.Эрдэнэ АН-аас нэр дэвшихийг горилогчиддоо 100 сая төгрөгийн босго тавьж урьдчилсан байдлаар 181 хүнээс мөнгө босгосон мэдээлэл гарсан. Энэ нь Үндсэн хуулийн ..... хөрөнгө мөнгөөр үл ялгаварлах ардчиллын тулгуур үнэт зүйлийн эсрэг төрийн эрх мэдлийг мөнгөөр авах 60 тэрбумын схемийг хэрэгжүүлж буй үйлдэл байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагуудыг шалгахаас өмнө амиа бодон бие даацгааж, АН-ынхаа хувь заяаг С.Эрдэнэд даатган зугатацгаасан ч гэж журмын нөхөд нь ярьцгааж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна