УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг МАН-ын дарга асан Ми.Энхболд, Монголын “эзэн” хэмээх хочтой “сахал” Эрдэнэбилэг нарын хамгийн итгэлт хүмүүс болох Т.Бадамжунай, генерал Б.Хурц нартай уулзан, хэдэн зуун сая төгрөгийн тохиролцоо хийж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байгаа. Ярианы агуулгыг үйл явдлаар нь хөөвөл О.Баасанхүү УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хугацаандаа төрийн түшээгийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан тэдэнд үйлчилдэг, үүнийхээ төлөө МАНАН бүлэглэлийнхнээс хэдэн зуун саяар нь санхүүжилт авдаг болж таарч байна. Магадгүй УИХ-аар хэлэлцэж байгаа хууль болон бусад асуудалд ч “мөнгөөр” үг хэлж, хууль санаачилж, кноп даран, МАНАН бүлэглэлийнхний эрх ашгийг УИХ-д хамгаалагч болон сууж байсныг харууллаа.
О.Баасанхүү энэ яриа болохоос өмнө ямар ямар ч байсан хэдэн зуун сая төгрөгийг тэднээс авчээ. Тэр мөнгөнийхөө 129 саяар нь хурал хийсэн хэмээн бичлэгт ярьсан байна. Харин энэ тухайд О.Баасанхүү өөрийн пейсбүүк хуудастаа бичиж, энэхүү бичлэгийг үнэн болохыг баталгаажуулсан байна.
О.Баасанхүү пейсбүүк хуудсандаа “Би МАХН-ын их хурлаа 127 саяар хувийн мөнгөөрөө 2018 онд хийсэн. Миний санхүүжилтийг шалгуулахаар АТГ-д ЭНХБАЯР дарга өгч, АТГ надад эрүү үүсгэж байгаад цэвэр мөнгө байсан учраас хүчингүй болгосон. Тэгээд би өөрийн бүх мөнгөө дуусгасан учраас Муу хэлүүлээд байгаа хүмүүстэй уулзаж зураг зарах санаатай явж байгаа үеийн бичлэг ухаантай юм” гэжээ
Үүнээс үзвэл МАНАН бүлэглийнхэн төрийн эрх мэдлийг, УИХ-ын гишүүдийг худалдан авдаг юм байна. Худалдан авсан улстөрчдөөрөө хүний өөрийн гэлтгүй намуудад улс төрийн тогтворгүй байдал үүсгэн , эрх мэдэлд нь нөлөөлдөг болж таарлаа. Үүний эхлэл нь О.Баасанхүүг 100 саяар худалдан авснаар 2017 онд МАХН-аар эхэлж харин өнөөдөр С.Эрдэнийн нэр дэвшигчиддээ тавьсан 100 саяын дэнчингээр АН-д үргэлжилж байна.
Одоо АН-аас хичнээн хүний 100 саяыг төлж нэр дэвшүүлэн, тэднээс хэд нь УИХ-д сонгогдохыг таашгүй. Цаашид Монголд ТӨР биш МАФИ ноёрхох үүд нээгдэх эсэх нь сонгогчдын мэдэлд үлдэж байна.
ҮЙЛ ЯВДАЛ 1.
100 сая төгрөг буюу МАХН-ын эрх мэдлийг булаахыг оролдсон нь
2017.12.11 Энэ өдөр МАХН-ын Их хурал төрийн ордонд болж УИХ-ын гишүүн О.Баасанхүү 94,4 хувийн саналаар МАХН-ын даргаар сонгогдож байжээ.
Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: “Энэ хурал бол хүчин төгөлдөр биш. Энэ бол луйвар. Шүүх дээр артай хүмүүсийн хийж байгаа ажил. Төрийн өндөр хамгаалалтад, бийлэгжүү байдлаар энэ хурлыг хийнэ гэдэг бол хэдэн оффшортнуудад худалдагдсаны жишээ” хэмээн байр суурь илэрхийлж байжээ. /Эх сурвалж https://vip76.mn/content/49544 /
Үүнээс үзвэл МАНАН мафийнхан өөрсдийн бүлэглэлдээ МАХН-ыг нэмэхийг хүсч О.Баасанхүүг гар хөлөө болгон худалдан авчээ. Үүндээ АТГ-ыг ч татан оролцуулсан байж болзошгүй байна. Учир нь МАХН-ын их хурлыг зохион байгуулсан О.Баасанхүүгийн санхүүжилтийг шалгуулахаар тухайн үед өгсөн Н.Энхбаярын өргөдлийг АТГ шалгаад “цэвэр мөнгө” хэмээн үзэж байжээ.
АТГ-ын даргаар тухайн үед УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболдын найз, хурандаа Энхжаргал ажиллаж байсныг дурдах нь илүүц биз ээ.
Х.Энхжаргал 2016.07.08-д УИХ-аар томилогдож 2018.09.07-д өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байжээ.
Сүү долоосон гөлөг буюу бэлэг горьдсон төрийн түшээ
БИЧЛЭГ: О.Баасанхүүгийн нэхсэн хоёр дахь санхүүжилт буюу 100 мянган ам.доллар /250 сая төгрөг/
Бичлэгээс сонсоход дараагийн санхүүжилтэд мөнгө их шаардлагатай тул О.Баасанхүү гишүүн 100 мянган ам.доллар буюу 250 сая төгрөгийг нэхэж буй. Энэхүү ярианаас сонсоход Бадамжунай, Хурц нар “Эрдэнэтийн 49” хувийн хувьчлалд мөн л О.Баасанхүүг ашиглаж үүнийх нь төлөө түүний нэхсэн 100 мянган ам.доллар буюу 250 сая төгрөгийг өгөхөөр тохиролцдог.
Т.Бадамжунай: “Жилийн дотор Та яг ямар үүрэгтэй ажиллах юм гэдгээ сайн ярьчих”
О.Баасанхүү: За генерал бид 2 учраа олчихно ш дээ
Т.Бадамжунай: Энэ хүн чинь ингээд алга болоод өгнө
О.Баасанхүү: Энэ хүн хурдан Солонгос руугаа яваасай. Тэгвэл бүр их мөнгө олох байна л даа /инээлдэв/
Т.Бадамжунай: Бараг явчих байх тэ
Б.Хурц: Явчих байх
О.Баасанхүү: Энэ хүн явахгүй байхаар чинь надад хэцүү байна ш дээ. Би бол Солонгос яваагүйд нь жаахан бухимдаад байна ш дээ тэ. Ямар сайндаа хувь хүний бүх зардлыг төлөөд байх чинь онцгүй байгаа байхгүй юу. Аа харин яг яавны гэвэл тэгээд шийдчихмээр байна. Яадгийн 200 сая төгрөг. Гэхдээ доллараар өгчих. Ний нуугүй хэлэхэд 100 мянган доллар. Эхлээд 50 мянган доллар өгчих. Би тэгээд тэрүүгээр тоглоё. Казиногоор. Тэгээд ялагдуул тэгээд больчихоё.Ний нуугүй хэлэхэд та миний ах ш дээ. Тийм биз дээ. Би ийм ш дээ....
Т.Бадамжунай: За энэ яриаг ингэж хаагаад та үүн дээр ажиллана. Би тэгж ойлголоо. 100 саяыг өгнө.
О.Баасанхүү: Би бол хулгайч биш. Зоригтой ажиллана.Зоригтой шийднэ. Нэгмуу 100 мянган долларын өрөнд орвол орно л биз.
Т.Бадамжунай: За ах нь бас ганц 2 хүнтэй ярья. Цаас маасыг нь өгье мэдүү
Ийм л юм ярьдгийн байна, мафийн боссууд шиг л . Хурц том ах, Бадамжунай томын том ах нь болж таарч байна. Гэхдээ 2 ах дээрээ бас ярьдаг ганц 2 ахтай байх нь. Тэр ах нар нь Миеэгомбын Энхболд, “сахал” Эрдэнэбилэг хоёроос өөр хэн байх вэ дээ? Тэд ямар ажлын төлөө 100 мянган доллар өгөхөөр болов?
О.Баасанхүү: Би урьдчилаад 100 мянган доллар авчихая гэж байгаа байхгүй юу?
Б.Хурц: Солиороод, бодитой юм ярь
О.Баасанхүү: Гүй би мөнгөний тухай яриагүй. Гэхдээ энэ бас чухал байхгүй юу? Бензин дуусчихаад байна ш дээ. Тэрийгээ шийдүүл шийдээд шийдэхгүй бол дараагийн дарга хэмжээ рүүгээ орно ш дээ.
Т.Бадамжунай: Наад Эрдэнэтийн юм чинь юу болжийно одоо?
О.Баасанхүү: Миний ойлгож байгаагаар “сахал” Эрдэнэбилэг худалдаад авчихсан байна 51-ийг нь
Т.Бадамжунай: Аан бас болж байна. Тэгээд хүлээн зөвшөөрсиймүү
О.Баасанхүү: Үгүй. Сахал Эрдэнэбилэгийг шоронд явуулахгүй тоо бодоод л сууж байна дээ энхүүхэндээ
Б.Хурц: Шалгагдаж байгаа ч гэсэн бас дахиад 30 сая доллар гаргаж л байгаа байхгүй юу
Үүнээс үзэхэд О.Баасанхүүг энэ бичлэг ил болтол үнэнч, шударгын туйл мэт ярьдаг Баасанхүү МАНАН мафийн сүлжээнд орж, сүү долоосон гөлөг шиг “бэлэг” горьддог түшээ байж.
ҮЙЛ ЯВДАЛ 2.
Эрдэнэтийн 49 хувийг ажиллагаа буюу 250 сая төгрөгийн тохироо
Энэхүү бичлэгт яригдаж буйгаас дүгнэхэд О.Баасанхүү гишүүнд өгөх гэж буй 2 дахь санхүүжилт нь Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлалын асуудлыг шалгаж эхэлсэн асуудалтай холбоотой болж таарч байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар энэхүү хувьчлалыг хууль бус болохыг тэдний санхүүжилтийн схемээр баталж хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж эхэлсэн.
2017.02.10 УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчинд авахаар шийдсэн.
2018 оны 02.28 ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болж УИХ-ын дээрх шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн.
2018.04.06 Эрдэнэтийн 49 хувийг төрд авах нь зөв гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцлээ
2020-04-11 ҮХЦ-ийн хуралдаанаар 01 тоот тогтоол гаргаж, 1991 оноос өмнөх бүх шийдвэрийг ҮХЦ хянадаг байхаар шийдвэр гаргуулжээ. Энэ нь ҮХЦ-ийг ашиглан Эрдэнэтийн онц дэглэмийг цуцлах замаар Засгийн газрын шийдвэрүүдийг хүчингүй болгож, Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах ажиллагааны эхлэл аж.
Тиймээс УИХ-ын олонхи гишүүд үүнийг эсэргүүцэж энэхүү шийдвэрийг гаргасан ҮХЦ-ийн 3 гишүүнийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдээд байгаа. Цэцийн дээд суудлын хуралдаан удахгүй болно.
“Эрдэнэтийн 49” –ийнхөнтэй холбоотой маргаантай байгаа асуудлыг цаг тооллоор нь хөөвөл ийм байна.
Харин хууль бус хуйвалдаанаар Эрдэнэтийн 49 хувийг авсан “сахал” Эрдэнэбилэг тэргүүтэй ХХБ-ны удирдлагуудтай холбоотой хэрэг 2 жил шалгагдсаны эцэст удахгүй шүүхэд шилжих мэдээлэл бий.
Гэтэл энэхүү бичлэгт тэд шалгагдаж байгаа атлаа дахин 30 сая доллар гаргаж байгаа талаар яригдсан. Энэ нь хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татах ноцтой баримт юм. Магадгүй О.Баасанхүү “Миний ойлгож байгаагаар “сахал” Эрдэнэбилэг худалдаад авчихсан байна 51-ийг” хэмээн ярьж байгаагаас харахад МАНАН-гийнхан Эрдэнэт үйлдвэрийн үлдсэн 51 хувийг нь бас авч 100 хувь эзэмших ажиллагаагаа эхлүүлснийг ч үгүйсгэх аргагүй юм. Эсвэл “Шалгагдаж байгаа атлаа дахиад 30 сая доллар гаргаж л байгаа байхгүй юу” хэмээн генерал Хурцын хэлснээр энэ мөнгийг хэнд юунд зарцуулав гэдэг асуулт гарч ирнэ.
Мөн О.Баасанхүү “Сахал Эрдэнэбилэгийг шоронд явуулахгүй тоо бодоод л сууж байна даа, энхүүхэндээ” хэмээн ярьж байгаа нь энэ хүнийг суллуулахын төлөө “мөнгөний” тоо бодсон олон хүн байгааг илчилэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эрх баригч МАН-ынхан МАНАН мафийн эсрэг төрөө хамгаалахаар тэмцэж байгаа. Гэвч энэ мэт худалдагдсан төрийн түшээ шиг худалдагдсан шүүгчдийг цэвэрлэхээс нааш “Эрдэнэтийн 49” –ийн болон “сахал” Эрдэнэбилэгийн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэгдэлгүй цаг хугацаа алдсаар байж магадгүй юм.
Ямартай ч өнөөдөр МАНАН бүлэглэлийнхэн ТӨР дэх мафижсан бүлэглэлээ хамгаалж үлдэхийн тулд 2020 оны УИХ-ын сонгуульд бүх хүчээ шавхан, бүх боломжийг ашиглаж байна. Тэдэнд юу байна, мөнгө л байна. Тийм ч учраас төрийн эрх мэдлийг булаан авахын тулд нэр дэвшигчдийг ашиглаж, тэднийг санхүүжилж эхэлсэн мэдээлэл байна.
МАНАН бүлэглэлийнхэн МАХН-ыг элсүүлэх төлөвлөгөөгөө С.Эрдэнээр дамжуулан АН-д хэрэгжүүлчихэв үү?
С.Эрдэнэ ҮБХ-ын нэр дэвшихээр горилсон гишүүддээ 100 сая төгрөгийн дэнчин босго тогтоосон. Үүнийг нь төлж 200 орчим хүннэр дэвшихээр өрсөлдсөн. Гэвч эцсийн мөчид буюу нэр дэвшигчдийг тодруулах энэ сарын 16-ны сүүлчийн өдөр бүх жагсаалт нь өөрчлөгджээ. Бараг хагас жилийн өмнөөс увуулж цувуулж 100 сая төгрөгөө төлж, тойргоо товлон, намын дотоод журмын дагуу ажиллаж байсан 200 орчим хүнээс яг 30 орчим нь л яалт ч үгүй “чадлаараа ” тойргоо авч үлдээд байна. Учир нь энэ сарын 15-16-д шилжих шөнө АН-ын байранд болсон хуйвалдаанаар нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтын дүнг бүхэлд задалж дахин хуваарилалт хийжээ. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон “сахал” Эрдэнэбилэгийн бүлэглэлийнхэн Б.Хурцаар дамжуулан 20 нэр дэвшигчийг ямар ч шалгаруулалтгүйгээр оруулж ирэн, шууд тойрог хуваарилжээ.
Тэдний 100 сая төгрөг тойрогт зарцуулах мөнгийг ч ХХБ болон Эрдэнэт 49-ийнхөн гаргаж байгаа хэмээн гишүүд нь ярьцгааж байна.
Гэнэт болсон энэ үйл явдал ардчиллын зарчмаар өрсөлдөж байсан горилогчдын дунд бөөн бужигнаан үүсгэж, тойргоо булаалгасан олон хүн уйлж дуулж, хэл ам, хэрүүл шуугиан хийгээд ч нэмэргүй хоосон хоцорсон байна.
“Мөнгөтэй хүний өмнө мөнгөгүй нь хүчгүй” гэгчээр шударга ардчилагчид ийнхүү хоосон үлджээ.
Ийнхүү МАНАН мафийнхан О.Баасанхүүгээр дамжуулан МАХН-ын эрх мэдлийг авахыг оролдсон ажиллагаагаа АН-д ийнхүү амжилттай хэрэгжүүллээ хэмээн ардчилсан залуучууд эсэргүүцэж байна. Тиймээс тэд МАНАН бүлэглэлийнхний, Эрдэнэтийн 49-ийнхний эсрэг тэмцэхээ мэдэгдэн, зохион байгуулалтад орж эхэлжээ.
https://www.facebook.com/sondko58/videos/987554918328684/?epa=SEARCH_BOXХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна