Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлэхээр заасан байдаг. Энэ дагуу сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон.
Нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагын дагуу батлагдсан аргачлалын дагуу тооцооллыг хийсэн байна.
Тэгвэл тус зардлын тооцооллын талаар АН-аас нэр дэвшигч, хуульч Р.Булгамаа өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ.
Тэрбээр "Энэ бол яах аргагүй тогтолцооны гажиг юм байна. Төрийн сонгуулийн зохион байгуулах төв байгууллагаас МУ-ын Их Хурлын сонгуулийн нэг тойрогт нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын хэмжээг гаргаснаас харахад зарим дүүрэгт Тэрбум шахуу мөнгө төгрөг зарцуулагдах нээ. (Жич; 680 нэр дэвшигч бүртгэгдсэн байна.)
УИХ бол Хууль тогтоох дээд байгууллага. УИХ-н гишүүн сард дунджаар 2 сая төгрөгний цалин авдаг гэж үзвэл 4 жилд 100 гаруй сая төгрөгний цалин авна- Гэтэл цалингаасаа 5-8 дахин их мөнгө зарцуулж сонгогдох энэ тогтолцоо ШУДРАГА ёс, зөв зарчим мөн үү... Яар аргагүй тогтолцооны гажиг гэмээр... Эндээс харахад маш их хэмжээний мөнгө төгрөг, хөрөнгө хүч шаардсан сонгууль болох шинжтэй... Энэ бүхний эцэст, цар тахлын тэмцлийн энэ цаг мөчид эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчин, ард иргэдийн амжиргаа, амьдрал ямар их хүндрэх бол доо...
Маргаашаа мартсан мөнгөний тулаан магадгүй тооцоолоогүй хямралыг бий болгохыг үгүйсгэхийн аргагүй ээ...
Энэ хэдэн өдөр эгэл жирийн иргэдийн төлөөлөл болсон намайг нэр дэвших гэж байна уу гэсээр нилээдгүй иргэд холбогдож хандлаа...Дийлэнхидээ л төчнөөн хүний багц байна....... төгрөг гэсээр ирэх юм...Тэр бүү хэл сонгуульд тааруу ордог залуучуудын 500, 1000 саналыг өгүүлье гэсээр залуучуудын төлөөлөл ч орж ирэх юм. Тэдний ирээдүйгээ умартсан үйлдлийг хараад өөрийн эрхгүй өр өвдмөөр. Төр, түмэн олныхоо татвар татаасаас хумсалж, тендэрээр хөлжиж, төрөөс хулгайлсан мөнгө (ЖДҮ)чин биш тул та бүхнийхээ хүслийг биелүүлж чадахгүйн гэдгээ ч хэлээд гаргах жишээтэй. Мөнгөөр дөнгөлөгдсөн сүлжээтэй нэг нь ирээдүйг тодорхойлох учиргүй....
Төрийн сонгуулийг таван төгрөгөөр тодорхойлж яваа тэднийг буруутгахаас илүүтэй ард түмний амьдрал ямар хүнд, амжиргааны түвшин аргагүй доошилж байгааг мэдрээд сэтгэл эмзэглэн үлдэв.
Эцэст нь хэлэхэд тэдний буруу огт биш!!!. Ард иргэдийнхээ амьдралыг ийм байдалд авч яваа төр баригч, хууль тогтоогчдын түмэн буруу!!!.
СОНГУУЛЬ бол нэг хэсэг ардын маань амжиргаагаа нэмэгдүүлэх алтан боломж, хүсэл эрмэлзэл болсон нь нуухын аргагүй үнэн дүр төрх болжээ... Ард иргэдийн амьдрал доройтоход хүргэсэн ямар их татвар, татаас, дарамтууд нэмэгдсэн билээ. Зөвхөн Зөрчлийн тухай хуулийн торгуулиар төсөвт 400 гаруй тэрбум төгрөг орсон бдг. Энэ мөнгө эгэл жирийн иргэдийн талхны мөнгөний бодит боломжоос хулгайлсан үйлдлийн тод жишээ... Иргэдийн амьдрал улам бүр доройтож өдөр ирэх тусам дарангуйлал хүчирхийлэлд автсаар.... ХҮЧИРИЙЛЭЛГҮЙ шудрага ёсыг шаардсан нийгмийн төлөө эвлэлдэн нэгдэж зүтгэмээр байхым.
Иргэдийг айдас хүйдэс, дарамтаас салгах бодит боломж бол АРДЧИЛАЛ гэж боддог. Хүчирхийлэл дарангуйлал, хүний эрх, хуулийн хамгаалалтын төлөө тууштай зогсож, эрүүл сонголт хийх нь илүү их байгаа гэдэгт ИТГЭЖ байна. Иргэндээ үйлчилдэг засаглал бүхий иргэн нь шийддэг нийгэм бүхий ХУУЛЬТАЙ МОНГОЛ- ыг бүтээхийн төлөө эрмэлзэлтэй, эрүүл сэтгэлтэй иргэд илүү их гэдэгт найдаж байна. Иргэн нь хохирсоор үлддэг тогтолцоог бид өөрчлөх ёстой. Хууль даргыг хамгаалдаг биш, иргэдийг хамгаалахад чиглэгдэх ёстой. Тийм л нийгэм, ийм л ирээдүйг хүсэж байна" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна