Шадар сайд ОБЕГ-ын төлөөллийг Улсын их дэлгүүрт гарсан галын асуудлаар хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга хурандаа Р.Отгонжаргал "2020 зургаан сарын 7-ны өдөр УИД-т гал гарлаа гэх дуудлага мэдээлэл хүлээн авч хяналт шалгалт хийгдэж байна. Шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байна.
УИД-ийн дээвэр засч байсан иргэдээс мэдүүлэг авч, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна. Урьдчилсан байдлаар Их дэлгүүрийн дээвэрт засвар хийж байсан ажилтан хар цаас халааж явцдаа дээврийн завсраар хөөсөнд гал алдаж, улмаар дэгдэлт нэмэгдсэн байж болзошгүй байна. Одоогоор нарийн шалгалтууд хийгдэж байна.
Энэ хэрэг дээр 25 мөрдөн байцаагчаар ахласан баг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 20 шинжээч, Чингэлтэй дүүргийн болон Нийслэлийн Прокурорын газраас 20 прокурор ажиллаж байна. Хэргийн газрын үзлэгийг 8-ны өглөө 9 цагаас эхлүүлсэн. Яг одоогоор гал гарсан 6-7 пугаар давхарт үзлэг үргэлжилж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна