УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр болон санал хураалт явагдаж байх үеэр мөнгө төгрөг, эд зүйл тараасан, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд илэрчээ. Тодруулбал, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч А.Адьяасүрэн, Тесо группын Ерөнхийлөгч О.Цогтгэрэл Увс аймагт, нэр дэвшигч Ш.Адьшаа Ховд аймагт, Баянгол дүүрэгт нэр дэвшигч С.Эрдэнэ, С.Одонтуяа зэрэг хүмүүс их хэмжээний мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд удахгүй шүүхэд шилжүүлэх юм байна. Хуулийн дагуу мөнгө, эд зүйл тараасан нь шүүхээр тогтоогдвол нэрийг эргүүлэн татах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна