УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж чуулганы хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд оролцох эрхээ 7 хоногоор хасууллаа. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хурал даргалагчийн зүгээс сануулга өгөхөөс гадна байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцох эрхийг нь хасахаар тусгасан. Тус заалтын дагуу УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж ийнхүү эрхээ хасуулав. Учир нь тэрбээр чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр “Энэ бол улстөржсөн төсвийн тодотгол. АН-ын 100 сая гэж балбачихаад та нар төсвийн мөнгөөр ард иргэдийн саналыг худалдаж авсан гэдэг нь өдрөөс өдөрт ил болж байна” хэмээн мэдэгдэхэд чуулганыг даргалж байсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан баримттай ярихыг хүсээд, Дэгийн тухай хуулиа баримтлахыг сануулсан. Гэвч эрхэм гишүүн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг үг хэлэх үеэр “Би гүтгэлэг яриагүй” хэмээн хурал “үймүүлсэн” тул энэ долоо хоногийн хуралд оролцох эрхээ хасуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна