Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргыг шинээр томиллоо. Тус газрын даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар О.Магнай, Т.Аюурсайхан гээд хэлэх үгээ хэлчихдэг залуучууд томилогдож ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус байгууллагыг Б.Лхагва удирдсан бол энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Бат-Эрдэнэд итгэл хүлээлгэжээ. Тэрбээр Мэргэжлийн хяналтын дэд дарга, ЗГХЭГ ын дэд дарга, Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна