Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Хангийн боомтоор нийт 2001 машин нүүрс экспортолжээ


Манай улсаас БНХАУ руу хийж буй нүүрсний экспорт нэмэгдэж, энэ сарын 25-ны байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ярант, Хангийн боомтоор нийт 2001 машин нүүрс экспортолжээ.

Энэ сарын 17-нд дээрх боомтуудаар 1809 машин гарч байсан бол өчигдөр ийнхүү 200 орчим машинаар нэмэгдэв. Сүүлийн 3 өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортолжээ. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Ярант боомтоор:

  • 8-р сарын 17-нд 1809,
  • 8-р сарын 18-нд 1838,
  • 8-р сарын 19-нд 1844 машин нүүрс тус тус экспортлов.

Боомт тус бүрээр мэдээлбэл 8 дугаар сарын 19-нд Гашуунсухайтын боомтоор 1032, Шивээхүрэн боомтоор 730, Ярантаар 82 машин нүүрс, Гашуунсухайтын боомтоор 32 машин зэс тээвэрлэжээ.

"COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор манай улсын нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ оны эхний 7 сарын байдлаар 46 хувиар буураад байсан юм. Тэгвэл энэ сараас эхлэн нүүрсний экспорт нэмэгдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна