Ц.Элбэгдорж: Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн бүрийн ариун үүрэг


 Монгол хэл, үндэсний бичгээ хамгаалах гэсэн Өвөрмонголчуудын тэмцлийг дэмжиж байгаа тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол хүн Монгол хэл бичгээ өмөөрч дуугарахгүй бол, тэмцэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс хэлэхгүй, тэмцэхгүй. Үсэрсэн цус, тасарсан мах Монгол ахан дүүсээ одоо дэмжихгүй бол хэзээ дэмжих юм бэ! Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн бүрийн ариун үүрэг" хэмээгээд дараах бичлэгийг цахим хуудаснаа нийтэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна