Д.Сарангэрэл: Дөнгөж сая найман настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарлаа


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрсөн амралтын өдөр есөн настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө тус дүүргийн 23 дугаар хорооны ... тоотод оршин суух хаягтай, 9 настай охин гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, талийгаач охины духны баруун хэсэгт хөхрөлт үүссэн байжээ. Уг хэрэгт холбогдуулан охины хойд эцгийг саатуулсан байна.

Уг хэргийн талаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Цагдаагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж байна. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл дөнгөж сая найман настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан талаар мэдээллээ. Тус хэрэг өнөөдөр Баянгол дүүрэгт гарчээ. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна