Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ /2020.09.28/ хийлээ. ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа "ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1626 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй. Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалтад шилжлээ. Тухайн иргэд нь 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй хүн байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс эдгэрсэн нь 305. Одоогоор сувиллын ажиглалт, тандалтад 10 иргэн байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна.
Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 8 иргэнээс зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь биеийн байдал хүндэвтэр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна