НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэг НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар МАН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр өнөөдөр нэр дэвшигчийн батламжаа гарджээ.
Энэ үеэр Б.Сүхбаатар “Миний хувьд НИТХ-д хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрт орсон хамгийн чухал заалт гэвэл орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодорхой заалтууд тусгагдсан. Өнгөрсөн хугацаанд түрээслээд өмчлөх орон сууц, түрээсийн орон сууц гээд орон сууцны бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсэн. Хэрвээ МАН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлаа үргэлжүүлэх боломж олдоно.
Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр бол иргэдийн дунд хамгийн эрэлттэй, хүлээлттэй хөтөлбөрийн нэг. Энэ хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлд гэхэд л цар тахлын үеэр тэргүүн шугамд ажилласан төрийн байгууллагын ажилтнуудыг хамрууллаа. Тиймээс хамгийн багадаа 4 га газар чөлөөлж, орон сууцны хороолол хэлбэрээр энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр тусгасан. Миний хувьд өнгөрсөн хугацаанд БЗД-ийн 16, 19 дүгээр хорооноос сонгогдон ажиллалаа. Тайлангаа тавихад тойрогтоо хамгийн их бүтээн байгуулалт хийсэн төлөөлөгчөөр шалгарсан.
Нийслэлийн Орон сууцны корпорацийн хувьд өнгөрсөн хугацаанд хамгийн чухал ажил болох хөрөнгө босгох ажлыг нэлээн түлхүү хийлээ. Яг одоогоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх 380 гаруй сая ам.доллар бэлэн байна. Үүний цаана дахиад хөрөнгө босгох хүч бүрэн дүүрэн байна. Учир нь манай орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг олон улсын байгууллагууд маш зөв чиглэлийн хөтөлбөр гэдгийг онцолж байгаа. Үүнийг Ногоон орон сууц төслөөр мөн үргэлжүүлбэл гэр хорооллыг барилгажуулах ажил амжилттай хэрэгжиж болохыг ч хэлж байгаа. Орлогод нийцсэн орон сууц, ногоон орон сууц хөтөлбөр бол МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгайлан бодлого болж тусгагдсан” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна