Монгол улс ЕХ-ны татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалтаас бүр мөсөн гарлаа


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргасан талаар мэдээлсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Олон улсын гэрээ эрхзүй газрын зөвлөх Б.Мандахбилэг “Европын холбоо өчигдөр нэгэн  нааштай шийдвэр гаргалаа. Монгол улсыг бүрэн гаргалаа.

Европын холбоо 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр манай улсыг татварын асуудлаар хамтарч ажилладаггүй орнуудын жагсаалтад буюу “Хар жагсаалт”-д оруулсан. Үүний дараа Засгийн газар шуурхай ажилласны хүчинд 2018 оны 1 дүгээр сарын 23-нд гарсан. Ингэхдээ хэд хэдэн үүрэг даалгавар авсан. Тодруулбал татварын асуудлаар Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын стандартыг монголд нэвтрүүлэх, ЕХ-ны харьяа ААН-үүдийг татвараас зайлсхийлэн Монголд орж ирсэн тохиолдолд мэдэгдэх зэрэг хэд хэдэн үүрэг хүлээсэн.

Манай улс өнгөрсөн хугацаанд Татварын багц хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн, хоёр ч конвенцид нэгдэн орсон. Ингэснээр Монгол улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалтаас бүр мөсөн хаслаа. Монгол улс Европын холбооны хоёр саарал жагсаалтад орсны нэг нь энэ. Өнгөрсөн долоо хоногт мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-ын төлөөлөгчид манай улсад ажилласан.

Тайлангаа сайн хамгаалсан. Европын холбооны Сангийн сайд нарын шийдвэр ё. Манай улс өмнө нь ЕХ-ныхны хувьд оффшор бүс, татварын диваажин байсан. Харин тус жагсаалтад орох үүрэг амлалтаа биелүүлснээр ийм боломж хаагдаж байгаа юм” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна