Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний хангамж, тээвэрлэлт, захын хорооллын хүнсний дэлгүүрүүд, эмийн санг, дотуур байрны оюутнуудын хүнс бусад хангамжийн хүртээмж ямар байгааг харж ажиллаж байна.
Хүчит шонхор зах дээр махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна. Өнгөрсөн өдрүүдэд захуудаар иргэдийн хий нөөцлөлт бий болжээ.
Учир нь нийслэлчүүд өдөрт 110 тн махны хэрэглээтэй ч 208 тн, 410 тн, өнөөдөр 470 тн мах нийслэлд орон нутгаас нийлүүлсэн ч эрэлт, нөөцлөлт их байжээ.
Харин чингэлтэй, 7 буудал орчмын хүнсний 8 нэрийн дэлгүүрүүд хүн орж ирэх нь эрс багасаж, эрэлт буурсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна