УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүллээ.
Шаардлагад, Коронавирус дэлхий нийтэд тархаж, цар тахлын хэмжээнд дэгдээд бүтэн жилийн хугацаа өнгөрч байхад Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ямар ч стратеги, бэлэн байдлын төлөвлөгөөгүй, эрсдэлт нөхцөлд бэлтгэлгүй байсан нь Ерөнхий сайдыг төлөөлөн Шадар сайдын танилцуулсан мэдээллийн үед ч, улмаар хөл хорио тогтоосон өнгөрсөн 7 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээс харагдаж байна. Тухайлбал,
Цар тахлын халдвар алдагдаж, хөл хорио тогтоохтой зэрэгцэн УИХ-аас Moнгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдах хуулиудыг цахимаар хуралдан эцэслэн батлах үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс горимын санал гаргаж нэгэнт эцэслэн нэгтгэсэн 2021 оны төсвийг хуулийн хугацаанд шуурхай батлуулах, улмаар нэн даруй төсвийн тодотгол хийх санаачилгыг гаргасан.
Иймд энэхүү саналыг дэмжин Монгол Улсын 2021 оны төсвийн тухайн хуулийг хуулийн хугацаанд нь батлуулсан УИХ болон УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлэхийн сацуу УИХ-аас нэн яаралтай ажлын хэсэг байгуулан Засгийн газартай хамтран ажиллаж, цар тахлаас үүдэх сөрөг нөлөөлөл түүний хор хөнөөлийг илүү судалгаатай тооцож, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг танасан, хойшлуулж болох төсөл хөтөлбөрийг тэвчсэн, эдийн засагт үр өгөөжтэй, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, бизнес, аж ахуйн нэгжийг дэмжсэн бодлогыг эрэмбэлсэн төсвийн төслийг тодотгон нэн яаралтай дахин хэлэлцэхийг шаардаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна