Г.Дамдинням: УИХ-ын гишүүдэд ингэж байгаа юм чинь иргэдэд яаж хандаж байгаа бол...


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням хууль хүчнийхний асуудлыг хөндсөн. Ингэхдээ тэрбээр "Зам дээр ажиллаж байгаа хууль хүчнийхэндээ талархаж байна. Гэвч УИХ-ын гишүүн миний биеийг өчигдөр зам дээр 30 минут зогсоосон. Ордон дээр хурал зарлагдаад очих гэж явсан юм. Ингэхдээ тухайн цагдаагийн харилцаа болон холбогдож байгаа контактад нь эрүүл аюулгүй байдлыг хангасан зүйл алга" хэмээн мэдэгдсэн.

Түүний мэдэгдсэний дараа цахимд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг шүүмжилсээр байна. Харин гишүүн "Хугацаа дуусаад үг бүтэн хэлж чадсангүй.  Санаа нь УИХ-н гишүүдэд ийм маягаар хандаж байгаа бол иргэдэд ямар байгаа бол? Харилцаа, Хүний эрхийн асуудал яригдаж эхэлж байна. УИХ-н гишүүд бид хүний эрх, хуулийн хэрэгжилтийг хянах, шаардах үүрэгтэй байдаг. Таних танихгүй тухай асуудал огт яриагүй юм. Бичиг баримтаа үзүүлээд явдаг.

  Ажлаа хийж байгаа хүмүүсийг ойлгож байна.  Гэхдээ хүний эрхийг, халдвар хамгааллын дэглэмийг анхаарах ёстой" гэх тайлбарыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хийжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна