ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 29-нд ХӨСҮТ болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн авто лабораторид нийт 10308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь өнгөрсөн 24 цагаас 17-гоор цөөн тохиолдол гэсэн үг. Тодруулбал Улаанбаатарт хоёр тохиолдол бүртгэгдэж, нийт 77 тохиолдол болсон бол Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр батлагдаж, 179 боллоо. Өөрөөр хэлбэл Улсын хэмжжээнд 791 тохиолдол батлагдсанаас, дотоодын халдвар 348 болж байна. Эдгээр хүмүүсээс 354 хүн эдгэрсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна