Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ болон Зоонозын өвчин судлалын лабортори 12015 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 6 иргэнээс халдвар илэрч, нийт 90, Сэлэнгэ аймагт шинээр гурван тохиолдол бүртгэгдэж нийт 183, Орхон аймагт шинээр 2 тохиолдол бүртгэгдэж нийт 24 тохиолдол болсон. Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул аймагт шинээр тохиолдол илрээгүй. Манай улсад батлагдсан тохиолдол 812 үүнээс дотоодын халдвар 369 болсон байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна