Засгийн газрын хуралдаанаар барилгын материалын худалдаа, модны зах, автотехникийн зах, ресторан, кафе зэрэг 34 байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан иргэдэд ойлголтын зөрүү үүсэж эхэлсэн тул НОК-оос үйл ажиллагаа нь түр хязгаарлагдсан 18 чиглэлийн байгууллагыг зарлалаа. Үүнд
- Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс барааны худалдаа
- Олон нийтийн хамарсан жагсаал цуглаан, хурал зөвлөгөөн, аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт
- 5 дээш хүнтэй сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
- Номын дэлгүүр
- Бүх төрлийн баар, цэнгээн, караоке
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
- Спортын арга хэмжээ /фитнес, цанын бааз/
- Саун бассейн
- Шашин, гандан, сүм хийд
- Урлаг соёл үзвэр үйлчилгээ
- Үсчин
- Гоо сайхны газар
- Бариа засал, массаж, алжаал тайлах төв
- Амралт, жуулчны бааз
- Зочид буудал,
- Дэн буудал
- Түргэн үйлчилгээний цэг
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна