С.Ганбаатар: МАХН, МАН-тай нэгдсэн ч би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ


МАН болон МАХН нэгдэх асуудал улстөрийн тогоонд хүчтэй яригдах болсон. МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ талаар "Намын гишүүдийн л мэдэх асуудал" хэмээн тойруулж байгаа бол УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатараас бусад удирдах албан тушаалтнууд нь хоёр намын нэгдлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл С.Ганбаатар энэ талаар байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр "Би үүнийг дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр энэ бол намын гишүүдийн олон ургалч үзлээр шийдэгдэх асуудал. Би өөрөө МАХН-ын нэг гишүүн, намын дэд дарга. Манай нам УИХ-ын сонгуульд ИЗНН, Уламжлалын нэгдсэн намтай хамтарч орсон. Дараа нь орон нутгийн сонгуулиар АН-тай стратегийн түншлэл гэж мөн хамтарч орсон. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-тай нэгдэж орох гэж явж байна. Бидний байр суурь, жанжин шугам ийм хол, хол үсэрч болохгүй.

Арслан, хонь хоёр хэлэлцээрт орж болдоггүй юм. Арслан, хонь хоёр хэлэлцээрт орлоо л бол удахгүй хонь мах болдог гэдэг үг мэдэх үү та нар.  МАХН МАН-тай нэгдсэн ч “Та бидний эвсэл”-д хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь хэвээрээ байгаа. Тиймээс би Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Надад мөнх хөх тэнгэр, Монголын ард түмэн байгаа. Эдэнд хууль шүүхийн байгууллага, уул уурхайгаас орж ирсэн овоолоостой их мөнгө байгаа. Хэн ялахыг мөнх хөх тэнгэр мэднэ. Мэдээж ард түмэн ялна" гэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна