МАХН-ыг уугуул нам МАН-тай нэгдэх процесс улстөрчид төдийгүй жирийн иргэдийн анхаарлыг татаж буй. Ялангуяа удахгүй болох Ерөнхйилөгчийн сонгуульд энэ 2 нам нэгдэх эсэхээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хөзөр тодорхой болно. Өчигдөр орой ТВ9 телевизээр МАН, МАХН-ын удирдлагууд нэвтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийлсэн нь олон асуултад хариулт өгөөд байна. Ялангуяа МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН зөрчилдөхийн төлөө биш эвлэлдэхийн төлөө байр суурьтай оролцоно” хэмээн хэлсэн нь МАХН-аас Ерөнхийлөгчид хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй нь тодорхой боллоо. Харин эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хувьд Ерөнхийлөгчийн институц нь УИХ, Засгийн газартайгаа бодлого нэг байх нь улс орон, ард иргэдэд илүү тустай гэж хувь хүнийхээ хувьд үзэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр МАН-ын гал тогоог 2016 оноос хойш удирдахдаа УИХ-ын хоёр, Орон нутгийн хоёр сонгуульд намаа дийлэнх олонхиор ялуулсан стратегич. Сонгуулийн тактикийг маш өндөр хэмжээнд боловсруулдаг түүний хувьд төрийн ажлаас илүүтэй улстөрийн намаар мэргэшсэн нэгэн. Тэрбээр улс төрд чанартай, хүчтэй цөөн намтай байх нь улс төрийн намуудыг төлөвшүүлж, парламентийн ардчиллыг бэхжүүлэхэд хэрэгтэй хэмээн үздэг ажээ. Тиймдээ ч МАХН-ыг МАН-тай нэгтгэх Ажлын хэсгийг өөрөө ахалж, 2-3 ч удаа нэгдэж нийлэх нь байтугай эвсэж ч чадахгүй байсан хоёр намыг ойлголцуулж, эвлэрүүлж байгаа бололтой. Хоёр намын нэгдэх процесс амжилттай явагдаж байгаа тул ажил хэрэг болгох ажил ойрын өдрүүдэд эхлэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна