Давтан тунгаа хийлгэсэн иргэдийн урамшуулал нь олгогдож эхэллээ


Коронавирусийн эсрэг  вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээ хэрэгжүүлэх болсон талаараа өчигдөр зарласан.

Арга хэмжээний нэг нь вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр.

Энэ урамшууллыг “Дархлаагаа сайн тогтооход дэмжлэг үзүүлж, амин дэм авахад зориулж байна” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан тайлбарласан.

Вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна