Талбайн жагсаалыг Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ санхүүжүүлжээ


 УИХ дахь АН-ын гишүүд талбай дээр өлсгөлөн зарлаад долоо хонож байна. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарласан гишүүдтэй биечлэн уулзах үеэрээ “тэр хаана байна, энэ хаана байна” гэж нэг бүрчлэн бүртгэсэн нь болж буй үйл явдлын ард өөрийгөө байгааг баталсан.

Энэ сарын 10-нд хөл хорио тавигдахтай зэрэгцэн “өлсөгчид” 40-60 мянган төгрөгийн ханштай жагсаал зохион байгуулсан. Төв талбай дээр бужигнасан олон дунд ямар учраас, юун дээр ирснээ цаашлаад юу ярихаа мэдэхгүй олон хүн байсан нь хэвлэлд өгсөн иргэдийн ярианаас харагдаж байв.

Цар тахалтай хүнд хэцүү цаг үед нухлуулж, сэтгэл санаа нь үймэрч, туйлдсан иргэдийг өөрсдийн албан тушаал, эрх мэдлийн төлөө ашигласан жагсаал нь ч хол явсангүй. Тэгвэл уг жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-оос гаргаж, жагсаалд оролцсон МоАХ-ны гишүүдэд мөнгө тарааж байгаа нь баримтаар ил боллоо.

С.Наран



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна