Д.Ганбат: Ажлын хэсэг байгуулагдан гишүүд өлсгөлөнгөө зогсоох шат руу орж байна


Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоох талаар ярилцаад эхэлжээ.  Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "УИХ-ын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Эхний ээлжинд таван хуульд хяналт тавих шаардлагатай байна.

 Тухайлбал Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Улсын бүртгэлийн газрын тухай хууль, Улстөрийн намуудын тухай хууль, Ковид болон эрүүл мэндийн тухай хуулиудыг ялгавартай хэрэгжлүүлснээс болж хичнээн олон хүн хохирсон бэ гэдгийг судална. Манай бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоох талаар ярилцаж байна. Ер нь ийм шийдвэр гарах тал руугаа явж байна. Гэхдээ яг одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. Ажлын хэсгийн үйл явцаас, олонхийн бүлгийн байгаа байдлаас шалтгаална" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна