ӨНГӨТ ХУВЬСГАЛ, ЖОРЖ СОРОС, 7 САРЫН 1, Д.ЭНХБАТ...


Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, дэлхийн тэрбумтан Жорж Соросын  байгуулсан “Соросын сан”  дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ардчиллыг аврах нэрээр дэлхийн олон ч оронд дайн дэгдээгээд амжсан.   Тиймээс дэлхий даяар  Жорж Соросыг “Дайны эцэг” хэмээн нэрийдэж, ил тод шүүмжлэх болсон бөгөөд дэлхийн олон улс орон уг сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, тодорхой хүрээ хязгаарлалт тогтоох нь хэвийн үзэгдэл болоод байна.

Жорж Сорос  хувьсгал нэрээр үймээн самуунд турхирсан улс орнууддаа сая сая ам.долларын хөрөнгө оруулалт эхэндээ хийдэг бөгөөд зөвхөн Гүржид гэхэд Михайл Саакашвилийг Ерөнхийлөгч болгохтойгоо зэрэгцэн 246 сая ам.доллар өгсөн бол сүүлд нь дахин 1.7 тэрбум ам.доллар бэлэглэсэн байх жишээний. Гэхдээ энэ бол түүний ил тод зарлаж өгсөн мөнгөний санхүүжилт бөгөөд харин нууц далд ямар наймаа явагдсаныг өнөөдөртөө дэлхийн хэвлэлүүд хараахан дэлгэж чадаагүй байна. Ямар ч байсан Жорж Соросын хөрөнгө бол өссөн хэвээр л байсан. Харамсалтай нь, зөвхөн Гүрж ч бус дараах өнгөт хувьсгалууд бүгд Жорж Соросын нэр дээр бичигддэг. Жишээ нь,

  • Сербийн “Бульдозер” хувьсгал
  • 2003 оны Гүржид “Сарнайн хувьсгал”
  • 2004-2005 оны зааг дээр Украинд “Улбар шар хувьсгал”
  • 2005 оны тавдугаар сард Киргизэд “Алтан зулын хувьсгал”
  • 2005 он Ливаны “Хуш модны хувьсгал”
  • 2006 оны Белоруссын хувьсгал
  • 2008 онд Арменид хувьсгал хийх оролдлого
  • 2009 оны Молдавын хувьсгал
  • 2010 онд Киргизэд гарсан 2 дахь хувьсгал
  • 2014 оны “Евромайдан Европын холбоог сонгох Украины сонголт
  • Арабын хавар
  • Египетэд өрнөсөн  тахрирын хувьсгал гээд энэ бүх хувьсгалын ард Жорж Сорос бичигддэг. Тэр бүү хэл түүнийг “Тунисын хямрал газар аваад байна. Энэ бол Арабын удирдагчын төгсгөлийн эхлэл байх болно” хэмээн хэлсний дараа Арабын өнцөг булан бүрт хувьсгал нэртэй үймээн самуун, алаан хядаан эхэлсэн бөгөөд энэ дундаас ахан дүүсээ хөнөөдөг, хүйс тэмтэрдэг, устгадаг “Лалын ахан дүүс” хөдөлгөөн байгуулагдаж, тухайн үед Жорж Соросыг тус хөдөлгөөнийг ивээн тэтгэж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн байдаг.

Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд Монголд өрнөсөн хаврын улс төр болон жагсаалууд ч мөн Жорж Соросын эрх ашгаас холуур өнгөрөөгүй байх магадлалтай бөгөөд энэ тухай ил тод дүгнэж болох, хардаж болох сэжүүр бол Д.Энхбат ба Жорж Соросын холбоо хамаарал.

“Зөв хүн Электорат” эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат нь Жорж Соросыг Монголд “Соросын сан” буюу  одоогийнхоор  “Нээлттэй нийгмийн хүрээлэн”-г байгуулахад жинхэнэ утгаараа алга тосч угтсан гол удирдаач нь. Мөн уг санг байгуулахтай зэрэгцэн Удирдах зөвлөлийнх нь бүрэлдэхүүнд багтаж, улмаар хожим тус сангаас эрхлэн бэлтгэж байсан “Форум” хэлэлцүүлгийн нэвтрүүлгийг удирдаж байв. Энэ хүртэл сангийн үйл ажиллагаа болон хувийн компаниа чимээгүй удирдаж ирсэн тэрбээр “Форум” нэвтрүүлгийн тайзнаас шууд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохгүй “Иргэний зориг-Ногоон нам”-ын даргаар сонгогдов. Угтаа бол улс төрийн нам хоёр л дэд даргатай байдаг жишгийг тэрбээр ийн халж, гурван даргын нэг болсон нь нам доторх амбицаа дарж чадаагүй түүний араншингаас үүдэлтэй гэдэг яриа улс төрийн хүрээнд өрнөдөг бөгөөд харин УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа чуулганы танхимд эрх баригчдын хэл амыг таталж, ард нийтийн эрх ашгийг хамгаалах бус харин чимээгүй ажиглагчийн эгнээ рүү шилжсэнийг энд дурдах хэрэгтэй. Мөн тэрбээр дараагийн буюу 2008 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшсэн ч олонхийн санал авч чадаагүй бөгөөд энэ үедээ харин О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нартай нэгдэн долдугаар сарын 1-нийг эхлүүлсэн юм.

  Эцсийн бүлэгт Д.Энхбат нь долдугаар сарын 1-ний үймээн самуунд оролцсон гэгдэх олон арван залуус ял эдэлж, тавын таван залуу амь насаа алдаж, тэдний ар гэр өнөөдрийг хүртэл үхэл хагацлын гашуун зовлонд нэрвэгдэж байхад ганц ч удаа уучлал гуйх нь бүү хэл хүндэтгэл ч илэрхийлээгүй нь хатуу сэтгэлийн эзэн гэдгээ илчилсэн увайгүй доромжлолт, хатуурхал байв.

Э.Цэнгэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна