Д.Энхбат ард түмний биш Ц.Элбэгдоржийн захиалгаар нэр дэвшсэн үү


ХҮН-ынхан  ард түмэн, нийгмийн захиалгаар Д.Энхбатыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодруулсан хэмээн зарласан.  Гэтэл ХҮН-ынхны цахим санал асуулгад эргэлзэх баримт  гарч ирээд байна. Д.Энхбат нь өөрийгөө нам бус, хэн нэгний хүн биш хэмээн ярьж яваа. Гэтэл тэрбээр 5 нам дамжсан, зарим нэгнийх нь дарга байсан бас Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан зэрэг нь  баримтаар нотлогдоод эхэлжээ.

Д.Энхбат гэж хэн бэ. Тэр Ц.Элбэгдоржтой яаж холбогдох вэ?

Соросын санг Монголд орж ирэхэд улс төрийн хүрээнд гэгээлэг сайхнаар нөлөөлсөн хүмүүс бол Ц.Элбэгдорж, Д.Энхбат нар байсан хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Соросын сан Монголд салбараа байгуулсны төлбөрт 6,3 сая долларыг өгсөн гэсэн яриа ч бий.  Гэвч энэ мөнгийг хэн авсан юунд зарсныг мэдэх хүн байдаггүй. Энэ цаг үеэс Ц.Элбэгдорж, Д.Энхбат 2 улс төрд ч, бизнест ч хамтрагчид болжээ. Ц.Элбэгдорж өөрөө дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон. Тиймээс хамгийн ойрын итгэлт хүн Д.Энхбатад хариу барьж түүнийг ХҮН-ээс нэр дэвшүүлж, хүслийг нь биелүүлсэн гэсэн яриа улс төрийн хүрээнд гарч эхлээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна