Бүрэн эрхийн хугацаа нь удахгүй дуусах Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ардчиллын 30 жилийн түүхэнд ард түмэндээ төрийн одон медалийн хайр хишгийг харамгүй хайрласан Ерөнхийлөгчөөр тодроод байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой, тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан тэрбээр ковидын хатуу хөл хорионы дэглэм бууруулснаас хойш өдөр алгасалгүй шагналын хур буулгаж байгаа билээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ард түмнийнхээ эрүүл мэндийг сахин тангарагаа нэр төртэйгөөр биелүүлж байгаа эрүүл мэндийн салбараас 32 гавьяат төрсөн бол бусад салбараас 40 гаруй хүн энэ эрхэм цолыг хүртээлээ. Өчигдөр 53 уяач Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяач цолоор шагналаа.
Мөн эхчүүдийн хувьд хамгийн эрхэм шагнал болох “Эхийн алдар” одонгоор улсын хэмжээнд 10843 ээжид олгох юм. Одоогоор нийслэлийн 9 дүүргийн харьяат 4224 ээжүүдийн одонг Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд Төрийн ордонд өөрийн биеэр гардуулж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 10 хоног Монгол Улсын төв цэг, Сүхбаатарын талбай, Төрийн ордон шагнал хүртэгчдийн хөл хөдөлгөөнөөр дүүрэн байна. Ерөнхийлөгч “Эхийн алдар” одонг өдөрт 300-600 ээжид гардуулж буй бөгөөд өнөөдөр мөн үргэлжилнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна