Улсын онцгой комисс хуралдаж, ковид-19 халдварын нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.
УОК-ын зүгээс хөл хорио тогтоохгүй гэх байр суурийг илэрхийлсээр ирсэн. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар хөл хорио тогтоохгүйгээр одоогийн мөрдөгдөж байгаа улбар шар түвшинд хатуу хяналт тавих замаар халдварыг хяналтдаа авах, бууруулах болон бусад арга хэмжээнүүдийг авахаар шийдвэрлэсэн байна.
Улбар шар түвшинд дараах 14 байгууллагын үйл ажиллагааг хязгаарладаг.
1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Баар (Диско болон кароаке)
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Сургалтын төв (Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй)
7. Соёл урлаг
8. Үзвэр үйлчилгээ (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
9. Алжаал тайлах төв
10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
11. Саун, бассейн (Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө)
12. Дэн буудал
13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна