ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан хугацааг сунгах эсэхийг хэлэлцэнэ


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан хугацааг сунгах эсэхийг хэлэлцэнэ.

Тодруулбал, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Түүнчлэн УОК-оос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар танхимын болон гадна талбайн үйлчилгээ, амралт, жуулчны газрын үйл ажиллагааг зургаадугаар сарын 17-ноос долоо хоногийн хугацаатай түр хориглосон.

 Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна