Монголбанк, МҮХАҮТ хамтран 2021 оны 9-р сарын 8-ны өдөр “Уул уурхайн бус экспортын өнөөгийн байдал, тулгарч буй асуудлууд” цахим уулзалт зохион байгууллаа.
Цахим уулзалтад Монголбанк, МҮХАҮТ, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Монголын Махны Холбоо, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Ноосон зангилаа дундын хоршоо, Монголын Самрын Кластер ТББ болон бусад төлөөллүүдээс нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүн оролцож, уул уурхайн бус экспортод тулгарч буй хүндрэл, боломжит шийдлийн талаар санал солилцлоо.
Оролцогчдын зүгээс уул уурхайн бус салбарын экспортын хөгжил нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг дурьдан, экспортын үйл ажиллагаа эрхлэгчдэд тулгарч буй санхүүгийн хүндрэлүүд, кластер хөгжлийн боломж, экспортын бүтээгдэхүүнд олон улсын стандартыг нутагшуулах зэрэг олон асуудлуудыг хөндөж хэлэлцэв.
Цахим уулзалтын үеэр танилцуулсан илтгэлүүд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна