Ерөнхий сайд иргэдийг вакцины III тундаа хамрагдахыг уриаллаа


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тундаа хамрагдахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны "Алтан цэгцүүхэй" өрхийн эмнэлгийн КОВИД-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунгийн дархлаажуулалтын ажилтай танилцлаа. 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд Монгол Улсын нийт хүн амын 65.5%, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд 306,710 хүн хамрагдаад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна