"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг саатуулжээ


"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг АТГ-аас саатуулжээ.
Түүнийг өчигдөр буюу аравдугаар сарын 18-ны орой саатуулан 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хянхярваагийн албан өрөөнд өнгөрсөн шөнө нэгжлэг хийсэн билээ.
Нэгжлэгийн явцад түүний өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө олсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна