Италийн хүн ам цөөтэй зарим тосгонууд эзэд нь орхисон үл хөдлөх хөрөнгүүдийг 1 евро болон түүнээс бага үнээр заж байна. Гэхдээ жилийн дотор шинэ эзэнд нь дахин сайжруулалт хийх болзолтойгоор.
Италичууд илүү төвлөрсөн хот руу дүрвэх болсноор, жижиг тосгод ийнхүү шинэ оршин суугчдыг татах энэ мэт оролдлого хийж байгаа ажээ.
Газар дундын тэнгисийн ойролцоох Оллолай гэх Италийн уг тосгон хотын төвлөрсөн амьдралаас зугатааж амар тайван амьдрахад хамгийн тохиромжтой тайван газар. Энэ тосгон оршин суугчдаа хэтэрхий хурдан алдаж байгаа бөгөөд тэд их хотыг зорин нүүцгээж буй. Орхигдож эзэнгүйрэхээс хамгаалахын тулд үлдсэн үл хөдлөх хөрөнгийг 1 еврогоор зарах шийдвэр гаргажээ. Энэ талаар Оллолай тосгоны захирагч Эфисо Арбау CNN-д өгсөн ярилцлагадаа,
“Миний тэмцэл бол өөрсдийн өвөрмөц уламжлалыг мартагдан устаж үгүй болохоос хамгаалах юм” гэжээ.
Тус хөтөлбөрийг танилцуулж эхэлснээс хойш жилийн дотор уг тосгонд суурьших хүсэлтэй хүмүүсийн тоо огцом нэмэгджээ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хуулийн зөвлөгөө өгдөг хуулийн фирмийн мэдэгдсэнээр Оллолай тосгон 100 үл хөдлөх хөрөнгийг эзэмшихээр 5000 хүсэлт хүлээн авсан гэнэ. Энэхүү хэтэрсэн эрэлтийн дүнд тус хөтөлбөрийг дараагийн худалдаалах үл хөдлөх хөрөнгийг олтол түр зогсоосон байна.
. Алслагдаж, орхигдсон Сицили, Тускани, Сардиниа зэрэг тосгонд шинэ оршин суугчдыг татах зорилготой төсөл юм. Энэ төслийн хүрээнд хамгийн сүүлд Сицилийн Самбука тосгонд Засгийн газрын мэдлийн үл хөдлөх хөрөнгийг борлуулж эхэлсэн байна.
Хэдийгээр олны анхаарлыг татаж байгаа ч гэсэн гарах зардлыг урьдчилан тооцож шийдвэрээ гаргахыг хөрөнгө оруулагчдад Business Insider анхааруулжээ. Нэгэн хөрөнгө оруулагчын жишээг дурьдахад зарим үл хөдлөх хөрөнгө үеэс үе дамжиж ирсэн тул нураан дахин барих шаардлага гарсан гэжээ.
Эх сурвалж:
https://www.businessinsider.com/
Сэтгэгдэл бичигдээгүй байна