Брент төрлийн газрын тосны үнэ өсөж, баррель нь $83 давлаа

Админ
Өчигдөр 19 цаг 57 минут

Саудын Араб Ази, АНУ, Европт нийлүүлэх газрын тосны үнийг өсгөөд байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг уулзаж, газрын тосны гарцыг аажмаар нэмэгдүүлэх шийдвэрээ хэвээр үлдээгээд байгаа юм.

Улс орнууд хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулж, OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа танаснаар газрын тосны үнэ энэ онд 60 орчим хувиар өсөөд байна. Газрын тосны үнэ ойрын хугацаанд 90 ам.доллар хүрэх төлөвтэй гэж “Goldman Sachs” тооцоолжээ.

Брент төрлийн газрын тосны үнэ 1.2 хувиар өсөж, баррель нь 83.7 ам.доллар боллоо. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 1.2 хувиар өсөж, 82.2 ам.долларт хэлбэлзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна