Илон Маск Твиттерийн санал асуулгаар Теслагийн хувь заяаг шийджээ

Админ
2021/11/08

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск Тесла компанийн хувьцааныхаа 10 хувийг зарах эсэхээ Твиттерийн санал асуулгаар шийджээ. 

62 сая гаруй дагагчтай Илон Маск санал асуулгын үр дүнд тулгуурлан шийдвэр гаргахаа амласан байна. 

Нийт 3,519,252 хэрэглэгч саналаа өгснөөс 57,9 хувь нь хувьцаагаа худалдахыг зөвшөөрсөн бол 42,1 хувь нь татгалзсан хариулт өгчээ. Ингэснээр Маск Теслагийн хувьцаагаа 21 тэрбум доллараар худалдахаар болсон байна. 

Сенатын гишүүн Рон Уайдены зөвхөн тэрбумтнуудад чиглэсэн татварын бодлого явуулах тухай санал дэвшүүлсний дараа Илон Маск дээрх шийдвэрийг гаргажээ. Ардчилсан намын гишүүн Рон Уайден чинээлэг хүмүүс хувьцааныхаа тодорхой хэсгийг зарсан эсэхээс үл хамааран хувьцааны үнэ өссөн үед бодит бус ашгийн 23,8 хувийг төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

Маск энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа аж.  Тэрээр өөрийгөө цалин урамшуулал авдаггүй, зөвхөн хувьцаа эзэмшдэг гэж Твиттерт бичжээ. Илон Маск "Миний хувьд татвар төлөх ганц арга зам бол хувьцаагаа зарах" гэсэн байна.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна