Тайландын хаан Маха Вачиралонгкорн өөрийн хамгаалалтын албаны орлогч дарга Сутхиды гэдэг бүсгүйтэй гэрлэж байгаагаа албан ёсоор зарлажээ. Хааны албан ёсны төлөөлөгч "Хаан Вачиралонгкорн генерал Сутида На Айдхайя бүсгүйтэй гэрлэхээр шийдсэн бөгөөд Сутида хатнаар өргөмжлөгдөж, хааны гэр бүлийн гишүүн болно. Хааны уламжлал болон хуулийн дагуу тэдний гэрлэлтийг баталсан” хэмээн мэдэгджээ. 66 настай Вачиралонгкорн хаан Буддын шашны болон Брахмин ёслолоор хаан ширээнд өргөмжлөгдсөн баяр ёслолын ажиллагаа нь 7 хоног үргэлжилсэн. Тайландын өмнөх хаан Пхумипон Адульядет улсаа 70 жил захирсан бөгөөд 2016 онд нас баржээ. Одоогийн эзэн хаан Маха Вачиралонгкорн өмнө нь гурван ч удаа гэрлэж байсан бөгөөд, долоо хүүхдийн эцэг аж. Эзэн хаан 2014 онд иргэний нисэхийн “Thai” компанийн үйлчлэгч бүсгүйг өөрийн хамгаалалтын албаны орлогч даргаар томилж, хоёр жилийн дараа түүнд генерал цол олгосон байна.
Эх сурвалж: unuudur.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна