Өнгөрсөн 7 хоногт Улсын төсөв батлагдсан. Ингэхдээ “2022 оны төсөвт бүх шатны төрийн байгуулага хэмнэлтийн горимд ажиллахыг тусгасан. Төрийн бүх байгууллагын сургалт семинараа цахимаар зохион байгуулж, гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга эд хогшил авах, урлаг спортын арга хэмжээ, баяр ёслолын ойн арга хэмжээ зохион байгуулах, бүх шатны бичиг хэргийн зардлыг 50 хувиар танах, цар тахалтай тэмцэж байгаагаас бусад төрийн байгууллагын дотоод томилолтын зардлыг 50 хувь бууруулахаар тусгалаа” хэмээн сүржигнэсэн.
Гэвч эрх баригчид нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбумаар “Богд Зонхова” цогцолборын барилга барихаар төсөвт чимээгүй суулгажээ. Харин уг асуудлыг өнөөдөр Ерөнхийлөгч чиглэл өгч, Засгийн газар уг төсөлд зарцуулагдахаар төсөвлөгдсөн хөрөнгийг царцааж, эрүүл мэндийн салбарт зохицуулахаар болсон.
Тэгвэл олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хөшөөний хэргийн эзэд нь эхнээсээ тодорч эхэллээ. Уг цогцолборыг нэр бүхий гурван УИХ-ын гишүүн санаачилжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар нар санаачилж, төсөвт өртөгийг нь батлуулсан гэх.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Богд Зонхова” цогцолборын барилгыг анх санаачилсан гишүүдийн нэг нь би мөн. Гэхдээ өнгөрсөн жил 5 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ жил яагаад 32 тэрбум төгрөг болоод орж ирснийг мэдэхгүй байна” хэмээн мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн нь Ц.Анандбазар надад ямар ч хамаагүй хэмээн гүрийв.
Тэрбээр өөрийн ажлын албаараа дамжуулан “Бид шашин, буян, номын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарвал хувийн зардлаар асуудлыг шийдвэрлэсээр ирсэн билээ. Энэ цаг үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Булган аймагт түүхэн, Эрдэнэ дайчин вангийн хүрээний Их цагаан суваргыг дахин бүтээн байгуулах ажлыг хувийн хөрөнгөөр эхлүүлсэн учир нэгэн зэрэг ижил төстэй төсөлд гар, бие оролцох боломж, нөхцөл байхгүй. Иргэдийн хяналт сайжирч төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой, үр дүнтэй болгох асуудалд анхаарч буйг сайшаан хүлээн авч байна” гэж мэдэгджээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
193.134.194.134
Hulgaich, luivarchin, huchindegchid ee, ta nar hichneen huuhed hogshid olsoj daarch baih ni hamaagui yu? Terbumaar ni hulgailaad ch setgel ni hanahgui berduud bugdeeree tamd ochoosoi.
Хариулах192.82.74.10
Бузрууд
Хариулах