"Дэлхийн мисс-2021" тэмцээн АНУ-ын Пуэрто-Рико хотод зохион байгуулагдаж байгаа. Энэхүү тэмцээн арваннэгдүгээр сарын 27-ноос ирэх сарын 16-ныг дуустал нийт долоон шалгаруулалтаар явагдаж байгаа бөгөөд үүний хоёр шалгаруулалт нь фэйсбүүкт оруулсан постуудын хандалтын тоогоор шалгарах юм. Гэвч арваннэгдүгээр сарын 29-ны орой “Miss World Mongolia” хуудсыг хакердаж, оролцогч А.Бөртэ-Үжингийн бүх постуудыг устгасан байна. Энэ талаар тэрбээр “Монгол хэмээх үзэсгэлэнт эх орныхоо биeт бус өв соёлыг тээж ирсэн миний бие тэмцээндээ амжилттай оролцоод явж байсан ч шалгаруулалтын дүнд нөлөөлөх сошиал хуудсыг маань хакердсан харамсалтай асуудал тулгарлаа. Тодруулбал дэлхийн миссийн үйл явцтай холбоотой хоёроос доошгүй мэдээ, мэдээллийг “Miss World Mongolia” пейж дээр өдөр бүр оруулж байсан ч миний оруулсан бүх пост, мэдээллийг устгасанд гүнээ харамсаж байна. Тиймээс өмнөх постуудаа дахин оруулах хэрэгтэй боллоо. Та бүхэн минь дэмжээд өгөөрэй” хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна