Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан хэвлэлийн хурал өнөөдөр /2021.12.10/ Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
- “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Цахим Засаглалыг бий болгох, Авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалын бий болгох зорилтын хүрээнд Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бид “e-Mongolia” -д эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг иргэн цахимаар авахад бэлэн болголоо. Үүнд, ЭМЯ-ны харьяа 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн 9 дүүрэг, III шатлалын улсын эмнэлгүүдийн үйлчилгээг авах бэлтгэл ажил бол бүрэн хангагдлаа. Тодруулбал,
- Эмнэлгийн цаг авах: Орон нутгийн иргэд урьдчилж цаг авах боломжгүй байсан бол энэ үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia” апп ашиглан орон нутгаас ирэх хугацаагаа тохируулан, эмнэлгээ сонгож, үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 1707 иргэн “e-Mongolia” апп-р эмнэлгийн цаг авсан байна.
- Шинжилгээний хариуг “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан харах бүрэн боломжтой болсон. Бид анх 2016 онд анхны лабораторын шинжилгээнүүдийн дэд бүтэц болох программ хангамжуудаа хийсэн. Үүний суурь дээр бид “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан өгсөн шинжилгээнийхээ хариуг авах бүрэн боломжийг бүрдүүллээ.
- Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээг “e-Mongolia”-с авах боломжтой болсон.
- Вакцины гэрчилгээ. Вакцин хийлгэсэн бүртгэлтэй холбоотой алдаа гарсан тохиолдолд та харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагад хандах, Гадаадад вакцин хийлгэсэн бол нотлох баримтаа харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв хандаж, бүртгүүлэн, дараа нь “e-Mongolia” -с авах бүрэн боломжтой.
- Эмнэлгийн магадалгаа
- Эрүүл мэндийн даатгалын лавлагаа
- Дархлаажлсан QR батламжийг “e-Mongolia” аппликейшнээр дамжуулан өгөх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 550,465 хүн ашигласан байна.
- Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсыг “e-Mongollia”-с авах боломжийг бүрдүүлж байна.
- Хөдөлмөрийн чадвар бүрэн түр алдсан эмнэлгийн хуудсыг бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “e-Mongolia” нэгдсэн системд оруулах бэлтгэл ажлыг хангаад ирэх 7 хоногоос иргэд цахимаар авах боломжийг бүрдүүлж байна.
2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн “Цахим эрүүл мэнд-2” төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотой эмнэлгүүдийн хооронд өгөгдөл солилцох, нэгдсэн платформыг угсрах ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна