ЗГ: Хүүхдийн мөнгө олгох журмыг дахин шинэчилж, гурав хоногийн тусгаарлалтыг цуцална

Админ
2022/01/12

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

Энэ сараас эхлэн хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт орж,  хүүхдийн мөнгөө бэлнээр  авах эцэг эхчүүд сар бүрийн 18-ны өдрийн дотор хүсэлт гаргахаар болсон. 

Гэвч энэ нь иргэдэд хүндрэлтэй байгаа тул журамд дахин өөрчлөлт оруулж, хуулийн гаргалгаа гаргаж,  долоо хоногийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үүрэг болгосон байна.

Түүнчлэн  өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд УОК-ын мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгчээ. Тодруулбал, 

Нэгдүгээрт, вакцины нэмэлт тунд иргэдийг хамруулах ажлыг идэвхжүүлэх, 

Хоёрдугаарт, гадаад улсаас ирж буй иргэдийг Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурван хоног тусгаарлаж байсныг цуцлах, 

Гуравдугаарт, гадаадаас ирж буй иргэдийг онгоцны буудал, хилийн боомтуудад PCR шинжилгээнд зайлшгүй хамрагдуулах ёстой бөгөөд энэхүү шинжилгээг олон улсын жишгийн дагуу төлбөртэй болгох үүрэг, чиглэлийг УОК-т өгчээ. 

Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлтэй холбогдуулан өнөөдөр УОК мэдээлэх аж.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна