Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад орууллаа. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг, Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд нэгдүгээр сарын 17-ноос эмнэлгийн хуудсыг цахимаар олгож эхэлнэ. Сумдын болон зарим хороодын өрхийн эмнэлэгт E-Health системийг шат дараатай нэвтрүүлнэ гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна