ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаж, тушаал өгснөө мэдэгдсэн билээ. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан Украинд амьдардаг 60 гаруй монгол иргэний тал нь эх орондоо ирсэн хэмээн мэдэгдлээ.
С.Амарсайхан:
- Украин улсад дайны нөхцөл байдал үүсэж, онц байдал зарласан. Улс орнууд иргэдээ Украин улсаас татах арга хэмжээ авч байна. Тус улсад манай улсын 60 гаруй оюутан, залуус иргэд амьдардаг. Тэдний тал нь эх орондоо ирсэн. Одоо 30-аад хүн байна. Энэ асуудлаар өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярьж, ОХУ дахь Монголын ЭСЯ-тай хамтарч, иргэдээ ойрын үед татах үүрэг даалгавар өгсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна